Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 8,5 – 11.4 градус , бусад сумдын нутгаар 13.0 – 17.3 градус дулаан байв. Агаарт өдөртөө Өгийнуур, Хашаат, Өгийнуур, Хотонт, Батцэнгэл, Төвшрүүлэх сумдын нутгаар 25,0 -29,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 4,0 градус дулаанаас, 6,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногm Батцэнгэл, Цэцэрлэг, Хашаат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 21,0-26,0 градус, бусад сумдын нутгаар 15,0-20,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Цэцэрлэг, ӨндөрУлаан, Эрдэнэбулган, Чулуут ,Тариат, Батцэнгэл сумдын нутгаар 44,0 -52,0 градус, бусад сумдын нутгаар 53,0 – 59,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 2 градус дулаанаас, 8,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 4-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган сумдын 1-2 удаа хур тунадас орж 0,0-1,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 1,4 мм, Төвшрүүлэх сумын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрл, Өлзийт сумдын нутгаар секундэт 17-20 метр хүрч ширүүсч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 12-14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Өлзийт сумдын нутгаар 5-7 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр ажиглагдсан байв. Цахир сумын нутгаар салхины хамгийн их хурд нь секундэт 7 метр хүрсэн байна.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал Тариат, Булган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар 60 гаруй хувь нь дунд, 20 гаруй хувь муу байна. Ургамлын өндөр 2 - 5 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1м2 талбайд 1-2 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан, бусад сумдын нутгаар бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа